Таны саналыг сонсоё!
Ядуурлыг тогтвортой бууруулж, хамтын хөгжил цэцэглэлтийг дэмжихэд Дэлхийн Банкны Группын дэмжлэг хамгийн ихээр нөлөөлөх чухал чиглэлүүд нь ямар чиглэлүүд гэж та бодож байна вэ?
Монгол Улсад ядуурлыг бууруулж, хамтын хөгжил цэцэглэлтийг дэмжих боломж, тулгамдсан асуудлууд болон Дэлхийн Банкны Группын үзүүлж болох дэмжлэгийн талаар эхний шатны зөвлөлдөх уулзалтуудыг 2017 оны 8-10-р сард зохион явуулсан билээ. Улаанбаатар хот болон 4 бүсэд зохион байгуулсан зөвлөлдөх уулзалт болон онлайн судалгаанд төр, засгийн газар, Улсын Их Хурал, хөгжлийн түншүүд, иргэний нийгмийн байгууллагууд, хувийн хэвшлийн салбараас 400 гаруй оролцогчид оролцож санал бодлоо хуваалцсан юм. Өмнөх зөвлөлдөх уулзалтанд оролцсон оролцогчдын санал бодлыг тусган боловсруулсан Монгол улсын хөгжлийн сорилт, боломжийн талаар боловсруулсан аналитик судалгааны баримт бичгийг.-линкээр орж үзэх боломжтой.
Шинэ стратегийг дүн шинжилгээ, оношлогооны дүгнэлт, зөвлөлдөх уулзалтууд болон онлайн хэлэлцүүлгийн үеэр оролцогчдын ирүүлсэн санал, Монгол улсын хөгжлийн стратеги болон Дэлхийн Банкны боловсруулсан аналитик судалгааны мэдээлэлд тулгуурлан боловсруулна.
Дээр дурдсан баримт бичгүүд болон зөвлөлдөх уулзалт хэлэлцүүлэгт тулгуурлан дараах чиглэлээр бид дэмжлэг үзүүлэхээр тодорхойлов. Үүнд: засаглалыг бэхжүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хүний хөгжил болон даван туулах чадварыг бэхжүүлэх орно.
Та саналаа хэлнэ үү?
Яриа хэлэлцүүлгийг чиглүүлэх асуултууд:
1. Дараагийн таван жилд Монгол Улсад баримтлах Дэлхийн Банкны стратегийн гол зорилго нь юу байх ёстой гэж та бодож байна вэ?
2. Дэлхийн Банкны тодорхойлсон дэмжлэг туслалцаа үзүүлэх чиглэлүүдийг тохиромжтой, хангалттай гэж та үзэж байна уу? Хэрэв санал нийлэхгүй байвал, хөгжлийн тэргүүлэх ямар гурван чиглэлийг та санал болгох вэ?
3. Дэлхийн Банкны Монгол Улсад үзүүлэх дэмжлэгийг хэрэгжүүлэхэд саад учруулж болзошгүй ямар гол эрсдэл байна вэ?
4. Монгол Улсад ДБГ-ын дэмжлэг шаардлагагүй гэж таны үздэг чиглэл бий юу?
Бид таны саналыг сонсохыг хүсч байна
Эх орныхоо ирээдүйн хөгжилд хувь нэмэр оруулж, дээр дурдсан асуултын хүрээнд эсвэл илүү зохистой гэж үзсэн өөр бусад асуудлаар тө өөрийн санал бодлоо бидэнтэй хуваалцана уу.
Санал эсвэл зөвлөмжөө wbmongolia@worldbank.org хаягаар илгээнэ үү. Эдгээр зөвлөлдөх үйл ажиллагаа нь 2019 оны 2-р сарын 28 хүртэл онлайн үргэлжилнэ.
Эдгээр зөвлөлдөх үйл ажиллагаа дууссаны дараа бид ирүүлсэн санал зөвлөмжийн тойм хураангуйг тус вебсайтад байршуулна.
Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл, тус вебсайтны ‘Documents and Links’ гэсэн хэсэгт байршуулсан танилцуулга баримт бичиг, НЭЗХДШО болон ТСХ-ний хураангуйг үзнэ үү.