Skip to Main Navigation

2021-2025 оны Түншлэх Стратегийн Хүрээ (ТСХ)-ний төслийн хэлэлцүүлэг

Дэлхийн Банк Групп Монгол Улстай байгуулах шинэ Түншлэлийн стратегийг боловсруулах явцдаа Таны саналыг сонсож байна.

Дэлхийн Банк Групп нь Монгол Улстай байгуулах шинэ Түншлэлийн стратегийн хүрээг (ТСХ) боловсруулж байгаатай холбогдуулан оролцогч талуудын санал, зөвлөмж авахаар уулзалт, онлайн зөвлөлгөөнийг зохион байгуулж байна. 2021-2025 оныг хамрах Түншлэлийн стратегийн хүрээний гол зорилго нь ядуурлыг тогтвортой бууруулж, хамтын хөгжил цэцэглэлтийг дэмжихэд Дэлхийн Банк Группын дэмжлэг хамгийн ихээр нөлөөлөх чухал салбаруудыг тодорхойлж тэргүүлэх чиглэлийг тогтоох явдал юм.

Энэ хүрээнд Засгийн газар, иргэний нийгмийн байгууллагууд, эрдэмтэн судлаач, хөгжлийн түнш байгууллагуудтай зөвлөлдөнө. Мөн бусад оролцогч талууд, олон нийтээс санал авах зорилгоор 2020 оны 12-р сарын 29-ний өдрөөс 2021 оны 3-р сарын 8-ны өдрийн хооронд онлайн зөвлөлгөөний платформыг ажиллуулан, санал хүлээж авах юм. 

Consultation Phase :closed

Уулзалтууд: 08/30/2017 - 10/06/2017

Дэлхийн Банк Групп (ДБГ)-с 2017 оны 8 дугаар сараас 9 дүгээр сарын хугацаанд зохион байгуулж буй хэлэлцүүлгийн үйл явцад иргэд, оролцогч талууд Монгол Улсын хөгжлийн боломж, ололт амжилт, тулгамдаж буй асуудал, сорилтын талаар өөрсдийн саналыг илэрхийлэх боломжтой. Мөн Монгол Улсад ядуурлыг тогтвортой бууруулж, хамтын хөгжил цэцэглэлтийг дэмжихийн тулд ДБГ-ийн туслалцаатайгаар хамгийн их үр дүнд хүрэх боломжтой тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлоход оролцогч талуудын саналыг авна.

Хэлэлцүүлгийн үйл явц

Санал авах үйл ажиллагаанд олон талын өргөн цар хүрээтэй оролцогч талуудыг хамруулахын тулд уулзалтууд болон цахим хуудсыг аль алиныг ашиглана.

Энэхүү цахим хуудаст оролцогч талууд өөрсдийн саналыг хуваалцахад шаардлагатай суурь мэдээ, мэдээллийг монгол, англи хэлээр байршуулсан.

Уулзалтаас гадна оролцогч талууд өөрсдийн саналыг Дэлхийн Банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газарт ibaatarkhuu@worldbank.org хаягаар эсвэл цахим санал асуулгад оролцох замаар хуваалцах боломжтой.

Completed Meetings

DATE TITLE LOCATION
10/05/2017
Зүүн бүсийн оролцогч талуудтай хийх уулзалт
Documents
Чингис, Mongolia
10/03/2017
Иргэний нийгмийн байгууллагуудтай хийх уулзалт
Documents
Улаанбаатар, Mongolia
09/19/2017
Баруун бүсийн оролцогч талуудтай хийх уулзалт
Documents
Ховд, Mongolia
09/14/2017
Төвийн бүсийн оролцогч талуудтай хийх уулзалт
Documents
Даланзадгад, Mongolia
09/11/2017
Олон улсын төрийн бус байгууллагуудтай хийх уулзалт
Documents
Улаанбаатар, Mongolia
09/11/2017
НЗТГ, Улаанбаатар хотын харьяа газруудтай хийх уулзалт
Documents
Улаанбаатар, Mongolia
09/08/2017
Хангайн бүсийн оролцогч талуудтай хийх уулзалт
Documents
Эрдэнэт, Mongolia
09/07/2017
Төвийн бүсийн оролцогч талуудтай хийх уулзалт
Documents
Дархан, Mongolia
09/01/2017
Хөгжлийн түншүүдтэй хийх уулзалт
Documents
Улаанбаатар, Mongolia
09/01/2017
Хувийн хэвшлийн байгууллагуудтай хийх уулзалт (гадаад хөрөнгө оруулалттай)
Documents
Улаанбаатар, Mongolia
08/31/2017
Хувийн хэвшлийн байгууллагуудтай хийх уулзалт (дотоод хөрөнгө оруулалттай)
Documents
Улаанбаатар, Mongolia
08/31/2017
Иргэний нийгмийн байгууллагуудтай хийх уулзалт
Documents
Улаанбаатар, Mongolia
08/30/2017
Засгийн газар, төрийн байгууллагуудтай хийх уулзалт
Documents
Улаанбаатар, Mongolia
08/30/2017
Эрдэмтэн, судлаачидтай хийх уулзалт
Documents
Улаанбаатар, Mongolia